Monday, February 6, 2017

I hate you all.

i hate you.
- Garid
- Garid's baby
- Baby food
- Instant ramen
- Desertboy

😡😡😡😡

Tuesday, January 31, 2017

New journey

2017-02-01 .... Амьдралынхаа 3-дах шатыг эхлэх нь. :)

Амжилт хүсээрэй!

---

Блогтоо 14 хоногт нэг бичлэг нэмээд байх юмсөөн...

Wednesday, August 17, 2016

Нэрийг нь бичиж болохгүй хүнд зориулсан тэмдэглэл



 Өнөөдрийг хүртэл бичиж байсан тэмдэглэлүүдээ устгасан тохиолдол бараг л байхгүй. :P Тэгэхээр энэ тэмдэглэл ч бас хадгалагдан үлдэх биз ээ. Энэ зураг дээрх (:P хаха) хүнтэй урт удаан хугацаанд хамт байхыг хүсэж буй сэтгэлээ тэмдэглэн үлдээв. :) Бүтээсэй, тэ.

Monday, June 13, 2016

21 : Birthday post



Төрсөн өдрөөрөө бичиж байгаа бичлэгээ энд хуулж тавьлаа..

Юмыг яаж мэдэх вэ. ФБ гэнэт хаагдах ч юм билүү? тэ..

----

Уламжлал болгож буй тэмдэглэлээ бичнэ ээ. 21 нас хүрсэн байх нь.

Өөрийгөө хүүхэд гэж дотроо бодоод л байдаг, тэгж амьдардаг хүмүүс бий. Эсвэл зөвхөн боддог, харин гаднаа том хүн болчихсон хэсэг ч цөөнгүй. Харин дийлэнх нь гаднаа ч, дотроо ч үүрэг хариуцлага, зорилго зорилтоо ухамсарлаж, өөрийн насандаа байдаг байх.. Би өнөөдөр аль хэсэгт нь байгаа бол?

Өнгөрсөн нэг жилд хувь хүнтэй холбоотойгоорхамгийн том анзаарсан зүйл нь... Ирээдүйн тухай илүү их боддог болсон мэт... Хэдий "Өнөөдөр л болж байвал болоо" гэсэн уриатай байдаг ч... Магадгүй 10 жилийн дараах өөртөө зориулж төлөвлөж байх шиг.. Хэт автахгүй, бас хаячихалгүй авч явах хэрэгтэй биз.

Сүүлийн 1 жилд 2, 3-н ч том алдаа гаргасан.. Үр дүнд нь овоо хэдэн жил сонирхолтой л байх шинжтэй.  Харин нэг л зүйлийг ойлгосон нь... Өнөөдрийг хүртэл би хичнээн аз жаргалтай, амар амгалан, элбэг хангалуун байснаа ойлгох боломж гарч ирсэн. Сайн аав ээждээ талархах нь зүй. Баярлалаа! Харин одоо надад өөртөө тулгарсан асуудлыг шийдэх даалгавар бий. Анхны сорилт, даваад гарна аа. Бэрхшээлийг боломж болгож харна даа. 

Алдаж болохгүй, за бараг алга бол гэсэн ч холдож явахгүй олон сайн найзтайгаа мэдэрсэн үнэт мөчүүд санаанд орж байна. Тэнэж явахад чиглүүлээд өгөх, тэтгэх хэрэгтэй үед дэмнээд явчих, аргаа олохгүй очиход чиглүүлээд өгөх залуучуудтай нөхөрлөдөг гэдгээ сайн мэдэрлээ. Заримтай нь жилдээ ганц холбогдсон нь ч бий байх.. Харин тэр үед гайхаж биш, хэдэн өдрийн өмнө уулзсан мэт байж чаддаг нь л бидний үнэт зүйл биз. Та бүхэнд баярлалаа! Цаашид энэ итгэл, нөхөрлөлийг улам үнэлж, эрхэмлэн явах болно оо.

Хувь хүн тал дээр? Өөрчлөгдөж байгаагаа бол мэдэрч байна. Зорилго, тэмүүлэл хэвэндээ. Хийж байгаа нь харин өөрчлөгдсөн. Бодож байгаа маань ч солигдсон байх. Энэ жил ч, дараа жил ч... За ойрын хэдэн жилдээ бардам хэлэх том зүйл байхгүй л байна хэмээн бодовч, бага багаар ахиулан явна аа. Мартахгүй байхаа харин тэмдэглэн үлдээе. Эргээд уншаарай. Гадна талаасаа харин Золоо? ... Хүмүүс хэлээд байгаан, сүүлийн үед.. Овоо харласан шүү!  Аа бас хэсэгтээ цагаан болохгүй ээ..

Өнгөрсөн жил “Тархи, булчин хоёрыг одоо ачаалахгүй бол өөр хэзээ гэж?” хэмээн бичжээ. Спортоор хичээллэж байгаа. Сайн тамирчин бол болж амжаагүй л байна. Тэгэхдээ, бусадтай харьцуулж өөрийгөө голох биш, бага багаар ахих хэрэгтэй гэдгийг мэдэрч сурсан. Одоо ч гэсэн, тууштай үргэлжлүүлнэ ээ. Энэ тал дээр өөртөө нэмэх оноо тавьлаа. Харин тархиа ашигласан уу? Гэж үү.. Алдаа үргэлжилсээр л байх шиг... 3 давтахгүй байлгүй дээ? Дараа жил арай өөр юм бичихийн тулд хичээнэ ээ.  ... Амжилт хүсээрэй!

Яг одоо амьдралын маань дахин давтагдахгүй, өдөр бүр адал явдалтай, өөрийгөө нээн олох үнэтэй цаг үе өнгөрч байгаа гэж бодном. Өдөр бүрийг сэтгэл хангалуун, зүгээр өнгөрөөхгүйг хичээж байгаа.. Үргэлжлүүлнэ дээ. Эргэн тойрондоо сайхан хүмүүсээр хүрээлүүлж, олон хүний хайрыг тал бүрээс мэдэрч байхад өөр юу дутуу гэж?

Инээмсэглээд, өглөө хоолоо идээд, өөрийгөө хэт ядраахгүй, бас эрхлүүлэхгүй... Зорилгоо мартахгүй, замдаа төөрөхгүй явна аа.

22-дах жилийн цикл сайн байна уу?

2016-06-12
Нагояа хот, Айчи муж, Япон улс


Monday, February 29, 2016

Weekly articles - 1

Сүүлийн хэдэн 7 хоног Feedly -г ашиглаж сайтуудаас мэдээ уншиж байгаа юм. Хадгалсан нийтлэлүүдээ энд хуваалцаад байдаг юм билүү? :)

Бичих хэлбэр явандаа өөрчлөгдөөд байж магадгүй. Үндсэн агуулга бол хэвэндээ байлгахыг бодно оо.

---

1. Ganzorig's blog : Баяр ёслолын тухай : Баяр тэмдэглэх хэрэггүй тухай. couldn't agree more.
2. Khongorzul's blog : Амьдралын утга учир : Таалагдсан. :)
3. Flowing data : Vega-Lite for quick online charts : d3.js дээр суурилсан график сангуудын нэг бололтой.. Ер нь өгөгдлийг сайн дүрсэлдэг онлайн сангуудыг сонирхож байгаа.
4. James Altucher : How to Change the World By Doing This One Thing Every Day : Би тайлбар бичиж чадахгүй нь. :P
5. ScienceProg : Overview of machine learning algorithms
6. Serverfault : Encrypt all the things
7. The internet Of Things : IoT 2016: Top 100 Influencers and Brands

---

Энэ 7 хоногт ихэнх feed collection-уудыг шууд алгассан тул IT, geek post-ууд л байх биш байна.

Бас зарим нэг бичлэгийг оруулсангүй. :P Дараа 7 хоногоос бүгдийг нь оруулна аа.

Thursday, January 7, 2016

2015 он - Эргэн харахад

Энэ бичлэлийг өнгөрсөн жил бичих гээд бичээгүй... Одоо бичнэ ээ.

-----

1. Япон хэлний сургуулиа төгсөж, Нагояагийн их сургуульд оров.



Амжилт ч гэх нь хаашай юм.. Ямар ч байсан амьдралын нэг шатнаас дараагийн шатруу үсэрсэн байх нь.. Өнгөрсөнд нь ч сэтгэл хангалуун байна, ирээдүйдээ ч итгэл дүүрэн. :) 

2. Гэр бүл



Японд ч гэрийнхэнтэйгээ олон уулзлаа. Монголруугаа ч хариад ирлээ... Миинй хувьд хамгийн дотны байх эдгээр хүмүүстэйгээ сайхан цагийг, олон дурсамжыг хамтдаа өнгөрүүлжээ.

3. Nagoya family


Яаж ч яваад юм байгаан.... Энэ хэдэн хүмүүстэй таарчихсан л юм даа. :P Хамтдаа сайхан байгөө... тэ? :P

4. Archery


Байт харваагаар хичээллэж эхэлсэн байхнэ... Одоогоор амжилт ч тааруу, чадвар ч сул. Тэгэхдээ улам хичээгээд үзнэ ээ.. Болж л таараа. :P

5. Олон олон шинэ танилууд,...


Чамгүй олон хүнтэй шинээр танилцаж ээ. Хүн бүрийн ялгааг олж харж, илүү үр дүнтэй харилцаж сурахыг хичээсэн жил байлаа гэж харж байна. Шинэ найз нартаа, сэнпай нартаа, урам өгч буй бүх хүнд баярлалаа. Намайг таньдаггүй, би л чамайг таньдаг хүүхдүүдэд ч гэсэн.. :P

6. Project Aster

2015 оны сүүлийн хагаст бодож, төлөвлөж, хэрэгжүүлж эхэлсэн төсөл. Тун удахгүй alpha хувилбартаа орно гэж найдаж байна. Хамгийн том ажлуудын маань нэг байсан биз ээ.

7. Шинэ Монгол Ирээдүй Сан


ШМ Ирээдүй сангийн даргаар сонгогдож, ажиллаж эхэлсэн байна. Бодсон зүйлсээ эхнээс нь бага багаар хийж л байна. Ямар ч байсан "Хүн бүр хандиваа сэтгэл хангалуун өгдөг болгох" зорилго тавиад ажиллаж байна. Цаашлаад тэтгэлэгт суралцагч маань өндөр амжилтанд хүрэх гэх мэтээр анхаараад явна аа. 

8. Дампуурлууд.


Яаж зүгээр байхав... Амжилттай олон дампуурсөөн. :P Ирээдүйд илүү амжилттай байхын бэлтгэл гээд л итгээд байж байхаас.

9. Baby


2013 онд яг энэ зурагтайгаар, яг энэ хүүхдийн тухай бичиж байж. :) 2015 онд ч гэсэн чухал хүн байсан байхнэ ээ.

10. :) ... :( ..

Юу бичихээ ч мэдэхгүй байгаа ч... Баяртай үе, бас харамсалтай үе.... Тэмдэглэн үлдээх ёстой нэг үйл явдал байсаан... :3

----

Богинохон тэмдэглээд үлдээлээ.. Ямар ч байсан 2015 онд бүүр өөр байна аа.

Дахиад сануулна аа.

Ирээдүйдээ захиж үлдээх үгс:
  • Өнгөрсөн амжилтаа март. Одоо тэд нар чамд огт хэрэггүй. Шинэ ертөнцөд бусадтай нэг шугамнаас эхэлж байгаага ойлго.
  • Битгий ай. Хангалттай удаан хойно суулаа. Тийм үү?
  • Нойр, хоолоо зохицуул. Сүүлийн хэдэн жил яаж алдсанаа одоо ойлгосон.
  • Битгий дурлаад гүйгээд бай. Хүлээ.
  • Инээж яв. Дутуу зүйл алга. :)
  • Ажлаа битгий хойшлуул. Чи өнөөдөр завгүй байгаа бол маргааш завтай байна гэж найдах хэрэггүй.
  • Цөөн зүйлд төвлөр.
  • Өөртөө чухал хүмүүст цаг гарга
  • Өөрийгөө бусдад сануул
  • Хүнд туслахаа битгий март
  • Өдөр бүр хийх ёстой зүйлсээ л хийчих

Thursday, December 11, 2014

Арай нэг өөр зорилго хайгаад үзье.

Архангай аймаг. 2011 он


Хүнд дурсамж байх сайхан... Дурсамж бүтээх шалтгаан харин хаанаас гарч ирдэг юм бол...

Энэ үеийг эргэн санавал өөрийгөө сорьж үзэх хүсэлтэй, бас "гал эрмэлзэлтэй" байсан мэт санагдах.. Ядаж л шинэ зүйлийг туршиж үзэх тэмүүлэл багагүй байсан биз.. Харин одоо?

Сүүлийн хэдэн жил боломж алдах бүртээ л "Энэ сүүлийнх нь болог" гэж бичсэн тэмдэглэлүүд байх юм.. Бас тэр хэрээрээ цаашаа олон алдаа гаргаж, жамаараа л явж байгаа мэт болж орхиж.

Алдахгүй шүү гэж эхлээд, амархан замаар алхаж яваад сүүлд нь ялагдаж дуусдаг хэвшил тогтож. Одоо тэгвэл энэ зураг дээрх шиг сэтгэлээ эргээд олж авъя даа. Хэцүү гэж бодож байгаа юмаа л барьж авъя. "Жаргаж хэвтсээр байгаад юу ч болсон тоохоо больж".

:P